Karma is a bitch

Jagaa
2 min readJun 29, 2021

Найрсаг зантай хүнийг шинжих нь…

Өмнө нь найрсаг зантай юм байна гэж дүгнэж явсан хүн маань нэг зүйл дээр үл ойлголцсоны дараа жо эвгүй харилцаатай юм шиг санагдах боллоо. Үг яриагаараа илэрхийлэхгүй ч биеийн хэлэмж, ярианы өнгө аяснаас нь ууртай мэдрэмж мэдрэгдэнэ. Өөрт нь ашигтай, хэрэг болохуйц, эсвэл сэтгэлийнх нь дутуу орон зайг нь нөхчихөөр санагдсан хүмүүстээ л эелдэг, найрсаг хандана. Хананы нөгөө талд өөрийнх нь өнгө аясаар яваад байдаггүй, өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүст ямар нэг хөшүүрэггүй л бол тэгс ингэсхийгээд жо эвгүй ханддаг. Нэг талаараа хүмүүс яагаад ийм жүжигчин байдаг юм бол оо? Тэгэхээр “real” найрсаг зантай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Сайхан сэтгэлтэй байх нь ашигтай юу?

Өөр соёл иргэншил, хэл яриатай хүмүүсийн дунд амьдарч үзэхдээ анзаарсан зүйл гэвэл тэд бусдын үзэл бодол, орон зайг хүндэтгэж ханддаг санагдсан. Хүн бүрт өөрийн гэсэн үзэл бодол бий гэдгийг нь ойлгож, хил хязгаарыг нь дураараа давдаггүй. Тухайлбал нийтийн тээвэр, оочир дарааллаас харж болно. Танихгүй хүнтэй харц тулгарсан бол мэндлээд зөрөх. Бусадтай харилцан яриа өрнүүлэхэд хоолойны өнгө, биеийн хэлэмж нь би чамд дуртай байна аа гэсэн өнгө аястай. Буруу санагдсан зүйл дээрээ яагаад гэдэг асуултыг тавих, бусдад садаа болохгүй байх, урьдчилж сануулах, эхлээд асуух гэх мэт… Харин бидний одоо ажиллаж, амьдарч байгаа нийгэмд ихэнх зүйлс эсрэгээрээ байдгийг бид дунд нь уусчихсан учраас нухацтай анзаардаггүй, стрэсстээд л яваад байдаг.

Хүмүүс бие биендээ эелдэг, найрсаг хандах нь тийм ч хэцүү зүйл биш юм. Энгийн, жижиг зүйлсээс сайн харилцаа эхэлдэг. Баярлалаа, уучлаарай, гоё шүү, чи чадна аа, ингэж болох уу, тэгвэл ямар вэ, өнөөдөр гоё харагдаж байна, өө тийм үү, гоё айн, аан за, “okay”, баяртай, сайхан амраарай. Яагаад хүмүүс шалтгаангүйгээр бие биедээ зүгээр л “nice” хандаж болохгүй гэж. Бусадтай сайхан харилцдаг, уур уцаараа зөв удирдаж чаддаг хүн бага стрэсстэж, урт насалдаг. Тэгэхээр бусдаас сонирхол өөр, үзэл бодол ялгаатай хэдий ч ижил тэгш, найрсаг харилцдаг хүнийг л жинхэнэ найрсаг зантай хүн гэж хэлэх байх. Өөрийнх нь амьдралд төдийлөн чухал нөлөөтэй ч бай, үгүй ч бай. Магад хэзээ нэгэн цагт дахин таарах ч юм билүү, үгүй ч байж магад. Ихэндээ бусдад хэрхэн хандана, түүнийгээ л хүлээж авдаг. Karma is a **tch.

--

--