Интернэт нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа компьютерүүдийг хооронд нь холбосон сүлжээ юм.
1850 оны үед телефон утасны сүлжээг анх далай доогуур холбож эхэлжээ. Орчин үед хиймэл дагуулын тусламжтайгаар интернэтийн үйлчилгээг хүргэх болсон.
Интернэт хэрхэн ажилладаг вэ?
Хэрэглэгч интернэтэд холбогдохын тулд Internet Service Provider (ISP)
-д төлбөр төлдөг. Жишээ нь Mobinet
, Univision
гэх мэт. Интернэтэд холбогдсон компьютерүүд өөр өөрсдийн гэсэн IP
хаягтай байх бөгөөд хоорондоо энэхүү хаягаараа дамжин холбогддог. Жишээ нь Youtube
-ийн IP
хаяг 208.65.153.238
гэсэн 4 тоо байдаг.
Youtube
-ийн сервертэй холбогдож бичлэг үзэхийн тулд IP
хаягийг нь эхлээд мэдэх шаардлагатай. Үүнд Domain Name Service (DNS) Server
тусалдаг. Энэхүү сервес нь www.youtube.com
гэх домэйн нэрний цаана орших 208.65.153.238
гэсэн IP
хаягийг олж өгдөг.
Эх сурвалж: